Орга Блүүм ХХК нь Copenhagen Sparkling Tea брэндийг Монголд албан ёсоор оруулж ирдэг.
SPARKLING TEA буюу Оргилуун цай нь шингэн хүнсний зах зээлд хүч түрэн гарч ирж буй шинэ төрлийн ундаа юм. Азийн цайны соёлыг Скандинавын инновацтай хослуулж, шилэгдмэл цайнуудыг ашигласнаар энэхүү органик алкохолын агууламжгүй оргилуун цайг үйлдвэрлэдэг.
Copenhagen Sparkling Tea Company-г алдарт сомельер Якоб Косэмба, түүний бизнесийн хамтрагч Бо Стейн Хансен нар 2017 онд Дани улсын Копенхаген хотод байгуулж, тухайн жилийнхээ 5-р сарын 26-ний өдөр хамгийн анхны оргилуун цайг хэрэглэгчдээ хүргэж байжээ.
Тус компанийн МӨРӨӨДӨЛ бол дэлхийн хамгийн дээд зэргийн алкохолын агууламжгүй оргилуун ундааг үйлдвэрлэх юм. Яагаад гэж үү?
...ЯАГААД ГЭВЭЛ ХҮН БҮР ГАЙХАЛТАЙ ОРГИЛУУН УНДАА УУХ ЭРХТЭЙ!
...BECAUSE EVERYBODY DESERVES A GOOD GLASS OF BUBBLES!
Copenhagen Sparkling Tea брэнд нь дэлхийн 55 улсад албан ёсоор борлуулагдаж, 150 гаруй Michelin одтой ресторануудад оргилуун цайгаа албан ёсоор нийлүүлж байна. Тухайлбал, Geranium (DK), Gordon Ramsay’s (UK), Lung King Heen (HK), Chef’s Table (US) зэрэг дэлхийд алдартай ресторанууд бидний оргилуун цайгаар үйлчилж байна.
Мөн олон улсын сүлжээ, таван одтой зочид буудлууд — Four Seasons, JW Marriott, Shangri-La, Bulgari Hotels, Mandarin Oriental, Hilton зэрэг — манай бүтээгдэхүүнийг хэрэглэж, зочдоо дайлдаг. Энэ нь Copenhagen Sparkling Tea-г өндөр чанар, стандарттай бүтээгдэхүүн гэдгийг баталж байна. Бидний хамтран ажиллагсад — Hermes, Chanel, Tiffany & Co, Ferrari зэрэг дэлхийд алдартай брэндүүд — Copenhagen Sparkling Tea-г нэр хүндтэй, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн болохыг илтгэж байна.
Copenhagen Sparkling Tea брэнд нь олон улсын төрөл бүрийн уралдаан, шагналуудын эзэн болж, шилдэг оргилуун цай, органик болон архины агууламжгүй шингэн хүнсний төрөлд олон удаа тэргүүлжээ.
Шингэн хүнсний зах зээл дээр цоо шинэ ангилал болж гарч ирсэн Оргилуун цай - Sparkling Tea.
Нэмэлт сахар, өнгө, амт, үнэр оруулагчгүй. Баталгаажсан органик, веган.
Оргилуун дарсыг орлуулах алкохолын агууламжгүй хамгийн оновчтой сонголт.
Зарим тохиолдолд дарснаас илүү хоолтой сайн зохицдог.
Эрүүл мэндээ анхаардаг, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч хэрэглэгч нар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг дагаад эрүүл, алкохолын агууламжгүй шингэн хүнсний эрэлт нэмэгдэж байна.
Бартендерүүд коктейль найруулахад ихэнхдээ өтгөрүүлсэн сироп, жимсний шүүс ашигладаг. Гэтэл эдгээр нь маш их сахрын агууламжтай ба өнгө, амт оруулагчтай байдаг нь эрүүл хэрэглээтэй зөрчилддөг. Харин Оргилуун цай нь хийжүүлсэн, өвөрмөц амт, өнгөтэй тул коктейль найруулах эрүүл сонголт болж байгааг олон улсын бартендерүүд онцолж байна.
Tel: +976 88104489 Email: contact@orga-bloom.com Instagram: orga.bloom Facebook: Orga Bloom
Open today | 09:00 am – 05:00 pm |
We use cookies to analyze website traffic and optimize your website experience. By accepting our use of cookies, your data will be aggregated with all other user data.